СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД БИЕ ХАМГААЛАХ ТУСГАЙ МЭХ, АРГА ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОР,  АЖИЛТНУУД БИЕ ХАМГААЛАХ ТУСГАЙ МЭХ,  АРГА ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу прокурор, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн прокурор, ажилтнууд Цагдаагийн Ерөнхий газрын  Сургалтын төвд зочилж "Бие хамгаалах тусгай мэх, арга хэрэгсэл хэрэглэх” сургалтанд хамрагджээ. Сургалтыг тус төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Баярбаясгалан удирдан явуулсан бөгөөд прокурор ажилтнуудад галт зэвсэг хэрэгслийг хэрхэн зөв ашиглах тухай, гардан тулааны үед аюулыг хэрхэн зайлуулах тухай,  учирсан довтолгооны чиглэлийг хэрхэн өөрчлөх зэрэг сэдвээр онол, практик хослуулсан хичээл орсон байна.