ХОВД АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ХОВД АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
 Ховд аймгийн прокурорын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудтай хамтарч хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.  Тус зөвлөгөөнд аймгийн Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөллийн зөвлөл зэрэг байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцож "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчилийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явуулсан байна. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурр, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн "Зөрчлийн хэрэг бүртгэлт, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, ял эдлүүлэх ажиллагааны явц үр дүн, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хамтарсан зөвлөгөөнөөс тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх асуудлын талаар "Зөвлөмж” гаргаж, зөвлөмжийн хэрэгжилтийг 2017 оны 2 дугаар улиралд зохион байгуулах хамтарсан зөвлөгөөнөөр дүгнэхээр шийдвэрлэжээ.