“НОМ ХАНДИВЛАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“НОМ ХАНДИВЛАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Тамгын хэлтсээс номын сангаа баяжуулах зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
”Ном хандивлацгаая” өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгөөр прокурор, ажилтнууд нийт 61 ном хандивласнаас хамгийн их буюу 24 номыг аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх өгсөн байна. Ном хандивлах өдөрлөг зохион байгуулсанаар байгууллагын номын сангийн фонд нэмэгдсэнээс гадна прокурор, ажилтнууд чөлөөт цагаараа уншигчийн картаараа дамжуулан хүссэн номоо авч унших боломжтой болж байгаа ажээ. Мөн өдөрлөгийн үеэр "Номын талаар зүйр цэцэн үг хэн сайн мэдэх вэ?” гэсэн тэмцээн явуулж, түрүүлсэн хяналтын прокурор М.Фаридад гарын бэлэг гардуулсан байна.