“БИ ХУУЛЬЧ БОЛНО” МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“БИ ХУУЛЬЧ БОЛНО” МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 12 дугаар ангийн сурагчдын дунд "Би хуульч болно” мэргэжлийн чиг баримжаа олгох аян зохион байгуулжээ. Энэ аяны хүрээнд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас "Голомт цогцолбор”, "Эрдмийн Оргил”, "Лаборатори 119 дүгээр сургууль”,  "103 дугаар сургууль”-ийн 12 дугаар ангийн 40 сурагчдийг сургалтанд хамруулж  прокурорын байгууллагын чиг үүрэг, ажлын онцлогийн талаар ойлголт мэдэгдэхүүн өгч, харилцан ярилцсан байна.