“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖЭЭ

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ МОНГОЛ УЛСЫН  ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДЭВТ  СУРГАЛТ БОЛЖЭЭ
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Монгол Улсын хуулийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтыг дотооддоо зохион байгуулжээ.  Сургалтыг "Гэр бүлийн хүчирхийллийг танин мэдэх нь”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа”, "Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ”, "Прокурорын анхаарах асуудал” сэдвүүдээр сургалтын гарын авлагыг ашиглан тэдний сонирхсон асуултад хариулж, санал, хүсэлтийг нь сонсож ажилласан байна.