ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Завхан аймгийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сард аймгийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагч нарт 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхлээд буй Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг сурталчилан таниулах дараах ажлуудыг зохион байгуулсан байна. Тодруулж хэлбэл, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын их сургуулийн Завхан сургууль, 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Дэвшил бүрэн дунд сургууль, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөнд, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улиастай сумын бүрэн дунд 3 дугаар сургууль, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Богдын голын усан цахилгаан станц ХХК-ны ажилчдад шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн талаарх мэдээллийг өгч тухайн төрийн байгууллагын алба хаагч нарын үйл ажиллагаанд хамааралтай зүйл заалтуудаар сургалт зохион байгуулж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч ажиллажээ. Дээрх сургалт, яриа таниулгад нийт 211 хүн хамрагдсан байна.