Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа \"Авлигын гэмт хэрэгт тавих прокурорын хяналт” сэдвээр илтгэл тавив

A- A A+
Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа \

 Авлигын Эсрэг Олон Улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ны өдөр болдог. Манай улсын хувьд Нэгдсэн Үндэсний байгууллагынАвлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэн орж, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр Конвенцийг соёрхон баталж байсан. Нэгдсэн Үндэсний байгууллагын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, уг Конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулж ажилладаг билээ. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан "Авлигын эсрэг форум" зохион байгууллаа. Энэхүү форумд Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа оролцож "Авлигын гэмт хэрэгт тавих прокурорын хяналт” сэдвээр тавьсан илтгэл тавьсан юм.