АЛБАДАН СААТУУЛАХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАВ

A- A A+
АЛБАДАН СААТУУЛАХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАВ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах төвийн үйл ажиллагааг Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалаа.  Тус албадан саатуулах төвд 2017 оны эхний 11 сарын байдлаар нийт 2682 хүнийг эрх бүхий алба хаагчийн тогтоол, шийдвэрийн дагуу албадан саатуулсан бөгөөд бусдыг хууль, журам зөрчин, үндэслэлгүйгээр саатуулсан тохиолдол гараагүй байна. Саатуулагдсан этгээдүүдийг саатуулах байранд хүлээн авахдаа зохих бүртгэл, тэмдэглэлийг хөтлөн хүлээлцэж, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан "Саатуулах байрны дэглэм журам”-ын 4 дүгээр зүйлд заасныг баримтлан ажиллажээ. Саатуулагдсан этгээдийн талаар саатуулах байрны жижүүр тухай бүр ар гэр болон өмгөөлөгчид нь мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд зохих эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар харьяа эмнэлгийн байгууллагад хандаж хэвшсэн байна. Дээрх хугацаанд тус саатуулах төвд ямар нэг гэмт хэрэг, зөрчил гараагүй байх ба зөрчил нь шийдвэрлэгдсэн, саатуулах хугацаа дууссан, нэн даруй суллах талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр ирсэн даруйд саатуулагдсан этгээдийг суллаж, энэ талаар  бүртгэл, судалгааг хөтөлж хэвшсэн байна. Шалгалтын дүнг албадан саатуулах төвийн хамт олонд танилцуулж, цаашиданхаарах асуудлуудын талаар прокуророос үүрэг чиглэл өгчээ.