НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ГАЗАР, ТҮҮНИЙ ХАРЬЯА ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЛБА ХААГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ГАЗАР, ТҮҮНИЙ ХАРЬЯА ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЛБА ХААГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан зохион байгуулсан "Хүүхдийн эрх хамгаалал, төрийн байгууллагын оролцоо ” сэдэвт арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатар оролцож, "Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтанд Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн нийт 140 гаруй мэргэжилтэн, албан хаагч нар хамрагджээ. Сургалтанд хамрагдсан хүмүүст 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд буй  Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд заасан Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх болсны ач холбогдол, үр нөлөө, үүрэг,  хариуцлагын талаар яриа таниулга хийсэн байна.