“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн  мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг буюу "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулжээ.  Сургалтаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд цаашид анхаарах зүйлс, давуу тал, хүндрэл бэрхшээлийн талаар мөрдөгч нартай санал солилцон сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан байна.