ДОРНОГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГАД ШАЛТГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГАД ШАЛТГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 Дорноговь аймгийн прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан нараас явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тухайн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан нарт шалгалтын дүнг танилцуулжээ. Мөн тус аймгийн Алтанширээ, Айраг, Хатанбулаг, Дэлгэрэх, Хөвсгөл, Сайхандулаан, Улаанбадрах, Өргөн, Сайншанд, Мандах сумдын байгаль орчны, мал үржлийн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарыг болон аймгийн төвийн Мэргэжлийн хяналтын газрын нийт 40 эрх бүхий албан тушаалтан нарыг оролцуулан  "Зөрчлийн тухай хууль”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт 3 цагийн сургалтыг аймгийн прокурорын газраас зохион байгуулж, хуулийг хэрэгжүүлж ажиллахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, зөвлөгөө өгч ажилласан байна.