”ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛАВ

A- A A+
”ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ”                                                                           СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛАВ

Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63  дугаартай тушаалаар баталсан "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймэрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Х.Ербулан "Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл”, "Галын аюулгүй байдал хяналт шалгалт” сэдвүүдээр сургалт явуулжээ. Сургалтаар гал унтраагуулын төрөл, түүнийг хэрэглэх арга барил, ажиллуулах дараалал, аврах арга замыг тайлбарлан явуулсан нь прокурор, ажилчдад үр өгөөжтэй сургалт болсон байна.