УЕПГ-ын Сургалт Судалгааны Төвийн Судлаач, багш, хяналтын прокурор, Доктор Ph.D П.ЭРДЭНЭБАТ:
ГАДААД ОРНУУДЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ОНЦЛОГ
· ХБНГУ-ын Үндсэн хууль (1949);
· Эрүүгийн процессын хууль (1877/1987);
· Шүүхийн тухай хууль (1985);
· Шүүгчийн тухай хууль (1982);
· Насанд хүрээгүй хүний хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль (1974);
· Торгуулийн хариуцлага хүлээлгэх эрүүгийн процессын журам (1997);
· Нийгмийн хэв журамд халдсан эрүүгийн зөрчлийн тухай хууль (1987);
· Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм (1998);
· Эрүүгийн процессын хэсэгчилсэн болон дагалдах хуулиуд, хуульчилсан актууд зэргээс бүрдэж байна.
Үү Үүнд:
1. Баталгаатай, тогтвортой байх зарчим
(Grundsatz der Geeignetheit),
2. Хуулийн дагуу зайлшгүй байх зарчим
(Prinzip der Erforderlichkeit),
3. Зохистой харьцааны зарчим
(Principle of Proportionality).
I. Мөрдөн шалгах үе шат (Прокурорын яллах процесс) (Ermittlungsverfahren)
II. Шүүхээс нотлох баримтыг урьдчилан үнэлэн шалгах үе шат (Хэргийг шүүхэд хэлэлцэх эсэхийг хянан шалгах процесс) (Zwischenverfahren)
III. Шүүхэд эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх үе шат (шүүхийн процесс) (Hauptverfahren)
IV. Давах шатны процесс (Rechtsmittelverfahren)
V. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэн хэрэгжүүлэх болон бусад үе шат (Vollstreckungsverfahren) г.м.
· Гэмт хэргийн тухай мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг нээн шалгах эсэхийг хянан шийдвэрлэх;
· Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд шуурхай эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааг гүйцэтгүүлэх, түүнчлэн гэмт хэргийг газар дээр нь илрүүлж таслан зогсоох зорилгоор цагдаад даалгавар чиглэл өгөх;
· Яллах ажиллагааг эхлүүлэх болон дуусгах;
· Баривчлан саатуулах, цагдан хорих асуудлаар санал тавьж шүүхээр шийдвэрлүүлэх;
· Прокурорын шалгасан баримт сэлтүүд яллахад хангалттай гэж үзвэл яллах ажиллагааг үүсгэн яллагдагчид танилцуулж, мэдүүлэг гаргуулах, байцаан шалгах ажлыг гүйцэтгэх;
· Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх;
· Үзлэг хийх, туршилт явуулах, хэргийн газар дээр байцаалт явуулах талаарх цагдаагийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, чиглүүлэх;
· Орон гэр, байр орчинд нэгжлэг хийх ажлыг удирдан шүүхийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх;
· Гэрчийн мэдүүлэг гаргуулах уг мэдүүлгийн эх сурвалжийг шалган тогтоох;
· Хуульд заасан үндэслэлээр яллагдагчийг эмнэлэгт эмчлүүлэх, шилжүүлэх асуудлыг шүүхэд тавьж шийдвэрлүүлэх;
· Яллах нотлох баримт зохих хэмжээнд бүрэн бүрдсэн гэж үзвэл яллах санал (Ahladeschrift, bill of Indictment) бичиж, хэргийн материалын хамт шүүхэд шилжүүлэх;
· Эрүүгийн шүүх хуралдаанд яллах талыг төлөөлж төрийн яллагчаар оролцох г.м.
СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба