ХИЛИЙН ЦЭРГИЙН 0277 ДУГААР АНГИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0277 ДУГААР АНГИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Завхан аймгийн прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрүүдэд тус аймгийн Тэс, Баянтэс сумдад байрлах 0277 дугаар хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч нар болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулжээ. Сургалтыг Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудаар зохион байгуулж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгчээ. Дээрх сургалт, яриа таниулгад нийт  256 хугацаат цэргийн алба хаагч, 22 зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан хамрагдсан байна.