“ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАЛ БА БИДНИЙ ҮҮРЭГ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАЛ БА БИДНИЙ ҮҮРЭГ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, олон улсын байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын дунд "Хүүхдийн эрх хамгаалал ба бидний үүрэг” сэдэвт зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан байна. Уг зөвлөгөөнөөр "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, "Хүүхэд хохирч, холбогдон шалгагдаж байгаа гэмт хэргийн гаралт, шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлэн, "Гүүд Нейборс” Олон Улсын Байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын зөвлөх, доктор Х.Баавгай "Хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр сургалт хийж зөвлөгөөнөөс"Хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийг бууруулахын төлөө хамтдаа” гэсэн уриалга гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.