\"ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
\
 Дорноговь аймгийн хууль, хяналтын байгууллагууд хамтран "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Тус өдөрлөгт прокурорын байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудын талаар иргэдэд мэдээлэл өгсний зэрэгцээ байгууллагынхаа үйл ажиллагаа, чиг үүргийг олон нийтэд сурталчлан танилцуулж гарын авлага, танилцуулга материал тарааж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан байна. Уг нээлттэй хаалганы өдөрлөгт Аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэс, Хүний Эрхийн үндэсний комисс, Шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар,  Өмгөөлөгчдийн зөвлөл, Цэргийн штаб, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн газрууд  хамтран оролцож, иргэд олон нийтэд шинэ хууль тогтоомжийг сурталчилж таниулсан үр дүнтэй ажил болжээ.