СҮХБААТАР АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
СҮХБААТАР АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
 Сүхбаатар аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөнийг зохион байгуулжээ. ЗөвлөгөөндСүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид, прокурорууд оролцсон байна.   Хэлэлцсэн асуудлын хүрээнд оролцсон байгууллага бүр үйл ажиллагааны чиглэлээр товч мэдээллүүд хийж, Шинэчлэгдэн батлагдсан  "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч буй алдаа зөрчил, хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал, шинжээчийн дүгнэлт гаргах хугацаа зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангахтай холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, зөвлөгөөнөөс "Зөвлөмж, чиглэл” гаргаж хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэжээ.