ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нийслэлийн прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  Нийслэл, Дүүргийн прокурорын газруудын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын ажил хэргийн хамтарсан уулзалт, зөвлөгөөн Нийслэлийн прокурорын газарт боллоо.Зөвлөгөөнөөр дүүргийн прокурорын газруудын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорууд хяналтын ажлын явц байдлыг танилцуулсан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга У.Золжаргал  цаашид анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өгөв. Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах болон хяналтын прокурорууд бүрэн хамрагджээ.