“НАРАНТУУЛ” ЗАХЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД “ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“НАРАНТУУЛ” ЗАХЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД “ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн Татварын хэлтэстэй хамтран "Нарантуул” олон улсын худалдааны төвийн  удирдлагуудтай уулзаж тус зах дээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж татвар төлөгч нарт "Хууль тогтоомж сурталчлах” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын талаар болон тухайн зах дээр үйлдэгдсэн зөрчлийн хэргийн болон эрүүгийн хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийжээ. Мөн энэ үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг олон нийтэд сурталчлан танилцуулж гарын авлага, танилцуулга материал тарааж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шинэ хууль тогтоомжийг сурталчилж ажилласан байна.