Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас тус аймгийн хэмжээнд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнийг аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Батсүрэн удирдан явуулсан бөгөөд уг зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдлын талаарх тоон судалгааг харьцуулж, цахим мэдээллийн хэрэгслээр иргэдээс гаргасан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүдийг баримтаар танилцуулсан ба зарим зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд огт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахгүй байгаа байдалд дүгнэлт хийж ажиллах талаар чиглэл өглөө. Цаашид зөвлөгөөнийг улирал бүр тогтмол байдлаар тойргын журмаар зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба