НИЙСЛЭЛИЙН “ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧ, АЖИЛЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН “ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧ, АЖИЛЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Нийслэлийн "Өргөө” амаржих газрын эмч, ажилчдын дунд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт сэдвээр сургалт зохион байгуулжээ. Сургалтанд Нийслэлийн "Өргөө” амаржих газрын 200 эмч, ажилчид хамрагдсан бөгөөд  тэдэнд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд буй  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай холбоотой зохицуулалтыг танилцуулж, гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаар мэдээлэл өгсөн байна. Сургалтын төгсгөлд  Нийслэлийн "Өргөө”  амаржих газарт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  ажил зохион байгуулахыг анхааруулжээ.