ДУНДГОВЬ АЙМАГТ ПРОКУРОР, ШҮҮГЧ НАРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖЭЭ

A- A A+
ДУНДГОВЬ АЙМАГТ ПРОКУРОР, ШҮҮГЧ НАРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖЭЭ
Дундговь  аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр мөрдөн байцаах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 2017 онд  хийсэн ажил, түүний үр дүн, шүүхээс шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас, шийтгэвэр зэргийг хугацаанд ирүүлж байх, шинээр хэрэгжих хуулийн талаар санал солилцох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авах, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.