ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ӨМНӨД БҮС ДЭХ ГАЗРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ӨМНӨД БҮС ДЭХ ГАЗРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 Өмнөговь аймгийн прокурорын газраас Гадаадын иргэн харьяатын газрын өмнөд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч, мэргэжилтнүүдэд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтуяа тусгайлан бэлтгэсэн presentation ашиглан удирдан явуулсан бөгөөд сургалтанд 17 алба хаагч оролцсон байна. Сургалтын үеэр алба хаагч нартай 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага өрнүүлж,  зөвлөгөө өгчээ.