ЦЭРГИЙН ШТАБ, БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БУЙГ ШАЛГАЛАА

A- A A+
ЦЭРГИЙН ШТАБ, БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БУЙГ ШАЛГАЛАА

Баянгол дүүргийн прокурорын газрын төлөвлөгөөт бус шалгалтад тусгагдсан, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, Бүртгэлийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж буйг 2017 оны 12 сарын 08-ны өдрөөс 12 сарын 18-ны өдрийн хооронд шалгажээ. Шалгалтаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас үйлдсэн "Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл/ЗШША-2/”-д зөрчил илрүүлсэн огноо тодорхой бус, гомдол гаргагчийн хаяг, регистр, утасны дугаар, холбогдогчийн ажил, албан тушаалыг тэмдэглэлд тусгадаггүй, хуулийн заалтыг алдаатай бичсэн, зөрчлийн тэмдэглэлийг хэт товч байдлаар үйлдсэн, "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт шийтгэлийн төрөл хэмжээг тусгадаггүй, шийтгэлийн мөнгөн дүн, холбогдогчийн овог, нэр, хуулийн зүйл хэсгийг буруу бичсэн зэрэг бичвэрийн нийтлэг зөрчлүүд гаргасан байна. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб болон Бүртгэлийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан хуулийн хугацаанд прокурорын бүртгэлд даруй бүртгүүлж байх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад үйлдэж буй эрх зүйн хэлбэрүүдийг үйлдэхдээ Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн А/54 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварын дагуу үйлдэхэд анхаарч ажиллах талаар дээрх байгууллагуудад албан бичиг хүргүүлжээ.