ШҮҮХ ХУРАЛДААНЫ БИЧЛЭГ ҮЗЭЖ ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШҮҮХ ХУРАЛДААНЫ БИЧЛЭГ ҮЗЭЖ ПРАКТИК  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2017 оны сүүлийн хагас жилийн байдлаар шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс бага насны хохирогчийн эсрэг үйлдэгдсэн болон өсвөр насны шүүгдэгчтэй зарим хэргүүдийн хуралдааны бичлэгийг авч нийт прокуроруудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн практик сургалт зохион байгуулжээ.  Сургалтанд прокурорууд идэвхтэй оролцон шинэ хуулийн дагуу явуулж байгаа хуралдааны үе шат, талуудын мэтгэлцээн, шүүхийн шийдвэрлэлт, улсын яллагчийн яллаж байгаа зэрэгт өөрийн байр суурь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж харилцан санал солилцож зарим гэмт хэргийн нотлогоон дээр цаашид анхаарвал зохих асуудалд тодорхой шийдэл, гарц гаргалгаа байгаа эсэх зэрэгт өөр өөрсдийн ажлын туршлагыг  хуваалцах хэлбэрээр хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.
                                                                    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

"НЭГ АЙЛЫН ГУРВАН ЗҮРХ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 3-2 тоотод байрлах монгол гэрт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гал гарч иргэн Э-гийн 5-10 насны 3 хүүхэд гал түймрийн улмаас угаартан шатаж нас барсан золгүй явдал тохиолдсонд гүнээ харамсал илэрхийлж, "НЭГ АЙЛЫН ГУРВАН ЗҮРХ” сайн үйлсийн аяныг тус цагдаагийн хэлтэс, прокурорын газрын хамт олноос санаачлан өрнүүлж хандивын аян зохион байгуулжээ.  Хандивын аянаар цугласан мөнгөн тусламжийг  2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талийгаач хүүхдүүдийн аав Э.Энхчулуун, ээж Ч.Болортуяа нарт сэтгэлийн гардуулан өгсөн байна. Мөн энэхүү сайн үйлсийн аянд Улаан загалмайн хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Драгон” салбарын хамт олон нэгдэж оролцжээ. 

 

"ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад  тус дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч,хошууч Ч.Артаг Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулиудын хүрээнд  "Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл”, "Галын аюулгүй байдал хяналт шалгалт” сэдвүүдээр сургалт явуулжээ. Сургалтаар гал унтраагуурын төрөл, түүнийг хэрэглэх арга барил, ажиллуулах дараалал, аврах арга замыг тайлбарлан явуулсан нь прокурор, ажилчдад үр өгөөжтэй сургалт болсон байна.