Тээврийн прокурорын газрын конторын барилгад их засварын ажил хийгдэж, прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж хангагджээ. Тус прокурорын газрын конторын барилга нь 1953 онд баригдсан бөгөөд Тээврийн прокурорын газар 1990 оноос тус байшинд байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тээврийн прокурорын газраас хүсэлт тавьсны дагуу "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс засварын ажлын төсөв, хөрөнгийг шийдэж өгснөөр их засварын ажил хийгдлээ. Засварын ажлаар конторын үүд хэсэг, 1,2 дугаар давхрын коридор, өрөөнүүдийн хана, тааз, шалыг засаж, хаалгыг сольсон байна. Мөн уулзалтын өрөө, хурлын танхим, номын сан, прокурор ажилтны цайны өрөө зэргийг шинээр гаргаж, тохижуулжээ. Барилгын их засварын ажил дууссантай холбогдуулан өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын Зөвлөлийн гишүүд болон Нийслэл, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор нар тус прокурорын газрын үйл ажиллагаатай танилцав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба