НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН 2017 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ДҮГНЭХ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН 2017 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ДҮГНЭХ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийслэл, дүүргийн прокурорын газруудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх тайлангийн хурлыг Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулжээ.

Тайлангийн хурлаар прокурорын хяналтын ажлын чиглэлээр гарсан ажлын үр дүн, цаашид анхаарах асуудал болон шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцсон байна.

Энэ үеэр 2017 онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хангаж, Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулагдсан аливаа үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган, ажлын үр дүнгээр бусдыгаа тэргүүлэн ажилласан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон 2017 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаныдагуу "Хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, шийдвэрлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд идэвхи зүтгэл, үр дүн гаргаж ажилласан Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хамт олныг Нийслэлийн Ерөнхий прокурорын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Ерөнхий прокуророос дүүргийн прокурорын газруудад цаашид анхаарах асуудал, 2018 онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг өгчээ.