Тус тэмцээнд хууль, хяналтын байгууллагуудын нийт 13 баг өрсөлдсөнөөс алтан медаль, шилжин явах цомын эзнээр Зэвсэрт хүчний 325 дугаар анги, 2 дугаар байранд аймгийн Цагдаагийн газар, 3 дугаар байранд аймгийн Прокурорын газрын баг тамирчид шалгарсан байна. Мөн тэмцээний шилдэг тамирчдыг шалгаруулсан ба эрэгтэй шилдэг тамирчнаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тамирчин Мөнх-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тамирчнаар аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нар шалгарч цомын эзэд болсон байна.
Тэмцээний үеэр ардчилсан шинэ Үндсэн хууль болон прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах ажлуудыг зохион байгуулсан бөгөөд аймгийн прокурорын газраас жил бүр уламжлал болгон явуулдаг тус тэмцээнд Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар, Тосонцэнгэл сум дахь Шүүхийн баг тамирчид ирж оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба