ШИНЭЭР БАТЛАГДАН ГАРСАН ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД УЧИРЧ БАЙГАА ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ШИНЭЭР БАТЛАГДАН ГАРСАН ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД УЧИРЧ БАЙГАА ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн прокурорын газрын санаачлагаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, Дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат, нарыг урьж, шинээр батлагдан гарсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал сэдвээр яриа, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар санал солилцох уулзалт зохион байгуулав. Уулзалтанд Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурорууд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан зарим хяналтын прокуроруудын төлөөллийг оролцуулж, нийт 69 прокурор хамрагдсан байна.