МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН НИЙТ БАГШ, ОЮУТНУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН НИЙТ БАГШ, ОЮУТНУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Төв аймгийн прокурорын газраас шинээр батлагдан гарсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудынхэрэгжилтийг сурталчлан таниулах, хуулийг нэг мөр ойлгуулах хүрээнд тодорхой үе шаттайгаар иргэд, байгууллага, албан тушаалтнуудад яриа таниулга, сургалтыг явуулж байна. Дээрх ажлын хүрээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Аварзэд, хяналтын прокурор Б.Эрхэмбаяр нар Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт багш, оюутнуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтын үеэр прокуроруудаас 2017 онд тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийн алаар болон прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж ажилласан байна.