БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2
Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудаас дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүнгийн талаар болон шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид шийтгэл оногдуулахдаа хуулийг зөв хэрэглэх, шийтгэлийн хуудсыг хуульд заасан шаардлагын дагуу үйлдэх, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ЗШШ тухай хуулийн заалтыг баримталж ажиллахыг анхааруулж, шинээр батлагдан гарсан "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг танилцуулж, сургалт зохион байгуулсан байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Батлан хамгаалахын их сургуулийн Сонсогчийн батальоны 2 дугаар ротын 150 сонсогч, сурагчдад Прокурорын байгууллагын тухай хууль , шинээр батлагдан хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт зохион байгуулж Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, хийж гүйцэтгэдэг ажлын чиг үүргийн талаар танилцуулж яриа таниулга хийсэн байна. Прокуроруудаассургалтад оролцсон сонсогч, сурагчид сонирхсон зүйлээ асууж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэн, идэвхитэй оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба