ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ 13 БАЙГУУЛЛАГЫН 60 ОРЧИМ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ 13 БАЙГУУЛЛАГЫН 60 ОРЧИМ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ
Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 13 байгууллагын 60 орчим эрх бүхий албан тушаалтанд сургалт зохион байгуулжээ. Сургалтаар зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”, "Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэргийн холбогдогчоос хэрхэн мэдүүлэг авах”, "Хэргийн газрын үзлэгийг фото зургаар бэхжүүлэх нь” сэдвүүдээр сургалт явуулсан байна.