ЗАВХАН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫХАН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫХАН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Завхан аймгийн прокурорын газраас шинээр зөрчил шалган шийдвэрлэх эрх олгогдсон аймгийн засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, санхүүгийн хяналт, аудитын албаны нийт 8 албан тушаалтанд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Улсын ерөнхий прокуророос баталсан тушаал, заавруудаар сургалт зохион байгуулжээ. Тус сургалтаар дээрх байгууллагуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөтлөх бүртгэлийн загвар, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас үйлдэх эрх зүйн хэлбэр, мэдээний маягт, шийтгэлийн хуудасны загваруудыг хүргүүлж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч ажилласан байна.  Мөн Улсын ерөнхий прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-аар прокурор, туслах ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 цагийн сургалтыг тус тус зохион байгуулжээ.