ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ “УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ МОДУЛЬ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ “УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ МОДУЛЬ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт модуль сургалтыг улсын хэмжээнд нийт прокурорын газруудад зохион байгуулахаар болсон. Энэ хуваарийн дагуу эхний сургалт Тээврийн прокурорын газарт өнөөдөр эхэллээ. Сургалт энэ сарын 24-26-ны өдөр хүртэл 3 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач-хяналтын прокурор П.Эрдэнэбат, менежер-хяналтын прокурор Г.Ууганболор, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир, Н.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Эрхэмбаяр, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундрах-хэрлэн, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүр нарын бүрэлдэхүүнтэй сургагч багш нар Тээврийн прокурорын газрын нийт 15 улсын яллагчид сургалт орж байна.