“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Хар тамхи,Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн талаарх ойлголт, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал, хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны онцлог, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”-ны чиглэлээр сургалтын зохион байгуулсан байна. Сургалтыг явуулахдаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Алдархишиг, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөгч болон мэргэжилтнүүдийг урьж явуулсан нь үр дүнтэй, чухал ач холбогдолтой сургалт болсон байх бөгөөд сургалтанд тус Дүүргийн прокурорын газрын нийт прокурор, туслах ажилтанууд бүрэн хамрагджээ. Цаашид тус прокурорын газраас 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залуус, хороодын иргэдэд зориулан сургалт, яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх ажлыг явуулахаар болсон байна.