ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР 2018 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫГ ТАНИЛЦУУЛАВ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР 2018 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫГ ТАНИЛЦУУЛАВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд прокурорын байгууллагыг төлөөлж Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Л.Болд, мөн хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр, Н.Найгалдорж нар оролцож шинээр хууль тогтоомж, журмууд батлагдсантай холбоотойгоор тулгамдаж буй асуудлууд болон прокурорын байгууллагаас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 2018 онд дэвшүүлсэн зорилтыг танилцуулж, амжилттай оролцов. Зөвлөгөөний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад заасан ялын төрлүүдийг нэг мөр хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар тогтов.