ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс мөн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар зөрчил шалган шийдвэрлэх явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцсон нь үр дүнтэй ажил болсон байна.