Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтан албан хаагч нарт тус төвийн хурлын танхимд сургалт зохион байгууллаа. Сургалтаар шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль, Эрүүгийн хууль болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ойлголт, мөн эрүүгийн нөхцөл байдал,зөрчлийн хэргийн гаралт, түүний гарсан шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийж, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг сурталчлан танилцуулан гарын авлага, танилцуулга материал тарааж, шинэ хууль тогтоомжийг сурталчилж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба