Хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Ахмадын холбооны тэргүүн Г.Бадамханд нар нээж үг хэлсэн юм.
Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Ж.Энхсайхан ахмадуудаа төлөөлж, үг хэлэхдээ "....Прокурорын байгууллага ахмадууддаа байнга анхаарал тавьж, хүндэтгэл үзүүлдэгт талархаж явдаг. Цаашид ахмад, одоо, ирээдүй, хойч 3 үеийн хэлхээг холбож авч явах нь чухал...” хэмээн онцоллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 70, 80, 90 насыг зооглож байгаа 17 ахмадад Тамгын газраас тусгайлан хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга нар ахмадуудынхаа дундаас азтан шалгаруулах сугалаа явуулж 9 азтанг шалгаруулсан юм. Сугалааг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд сугалж, азтанг тодруулсан бөгөөд супер хонжворын эзнээр ахмад прокурор Т.Сүхбаатар тодорлоо.
Арга хэмжээний төгсгөлд ахмадууддаа зориулж Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон Дүүргийн Ерөнхий прокурорууд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ахмадын баярын арга хэмжээнээс хийсэн фото сурвалжлагыг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү.
Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2018 оны 02-р сарын 08-ны өдөр болж өндөрлөв
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба