“ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2018” ЦУГЛАРАЛТ, ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ЦАГДАА НАРТ ПРОКУРОРУУД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2018” ЦУГЛАРАЛТ, ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ЦАГДАА НАРТ ПРОКУРОРУУД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Завхан аймгийн Цагдаагийн "Хэсгийн төлөөлөгч-2018” цугларалт, тэмцээнийг энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулжэ. Тус тэмцээний үеэр цагдаа нарт Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Бат-Эрдэнэ "Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хэрэг хянах явцад илэрч буй алдаа дутагдлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар, хяналтын прокурор Д.Пүрэвдагва "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтын ажлын алдаа дутагдлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар, ахлах прокурор Ц.Эрдэнэтуяа "Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн хүнд цагдаагийн байгууллагаас тавих хяналт”-ын ажлын талаар болон аймгийн прокурорын газраас 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаархи сургалт мэдээлэл тус тус хийсэн байна. Дээрхи сургалт мэдээллийн хүрээнд тус аймгийн 24 сумдын хэсгийн төлөөлөгч нар хамрагдсан бөгөөд аймгийн прокурорын газар цагдаагийн газраас хэрэг бүртгэх мөрдөн байцаах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд 2018 онд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрсэн ач холбогдол бүхий сургалт болсон байна.