ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС \"МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ЫГ ХАНГАЖ БУЙ ЭСЭХИЙГ ШАЛГАВ

A- A A+
ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС \

Дундговь аймгийн прокурорын газрын 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/57 дугаартай тушаалаар батлагдсан "Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг хангаж буй эсэхийг Аймгийн Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгажээ. Тус аймгийн Цагдаагийн газар нь мэдүүлэг авах өрөөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжийг бүрдүүлж, уулзалт мэдүүлгийн өрөөнүүдийг /112, 113, 114 дугаартай/ тохижуулсан байна. Мөн шалгалт хийх хугацаанд Цагдаагийн газрын дарга М.Ганбаатарын нэр дээр 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1/76 дугаартай албан бичгээр сумдад уулзалт, мэдүүлгийн өрөөг шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулж, зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэн Аймгийн Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.