Ахлах прокурор Б.Сүрмандах Дархан-Уул аймгийн \"Хөдөлмөрийн аварга\"-аар шалгарлаа

A- A A+
Ахлах прокурор Б.Сүрмандах Дархан-Уул аймгийн  \

XVII жарны "Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн аймгийн Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /2018.02.13/ Дархан-Уул аймгийн Залуучууд театрын их танхимд боллоо. 2017 онд хийж бүтээсэн ажил,өөрсдийн идэвхи санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ салбар бүртээ манлайлан ажилласан байгууллага, хамт олон, ажилтныг нийт 10 салбараас тодруулж шагнаж, алдаршуулсан байна. Дархан-уул аймгийн Хууль сахиулах болон хууль хяналтын салбарын хөдөлмөрийн аваргаар Аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.Сүрмандах шалгарч шагналаа гардан авчээ.