ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХУУЛЬ ЖУРМЫГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХУУЛЬ ЖУРМЫГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт энэ сарын 8,9-ний өдрүүдэд тус хэлтсүүдийн хурлын танхимд сургалт зохион байгуулжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 тоот тушаалаар Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах байцаагч, эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер, хорооны цагдаа, жижүүрийн ахлах офицер болон урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, байцаагч нарт хуульд заасан зөрчлийг шийдвэрлэх эрхийг тус тус олгосон байна. Иймд дээрх эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа алдаа, зөрчил дутагдал, цаашид анхаарх асуудлуудын талаар болон Улсын ерөнхий прокурорын баталсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар, эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл журам, барьцааны мөнгийг хадгалах, буцаан олгох, зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох журам зэргийг сургалтаар танилцуулж, хууль журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.