ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 1
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр "Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын хамтарсан зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд хяналтын харъяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 14 байгууллагын 60 гаруй эрх бүхий албан тушаалтан хамрагдсан бөгөөд тус прокурорын газрын Ерөнхий прокурор М.Гэрэлбадрах "Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийг танилцуулж, хяналтын прокурор Н.Амаржаргал "Эрх хязгаарлах арга хэмжээ, Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр сургалт явуулав. Мөн хяналтын прокурор Э.Болор "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2017 он, 2018 оны 1-р сарын тоон үзүүлэлт болон Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж эрх бүхий албан тушаалтнуудад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2
Дорноговь аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл "Өнөөгийн Дорноговь" сонин анх удаагаа 17 дугаар жарны Алтан унжлагат тахиа жилийн аймгийн 2017 оны "Есөн алдартан”-ныг шалгаруулах санал асуулгыг ард иргэд олон нийтийн дунд зарлаж амжилттай зохион байгуулж шалгаруулалтын дүнгээ гаргасан байна. Тус аймгийн 11 салбарыг төлөөлөн ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан манлайлан ажиллаж байгаа шилдэгийн шилдэг 28 эрхэм нэр дэвшин өрсөлдөж дүгнэхэд аймгийн эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль зүй, үйлчилгээ, урлаг, соёл спорт, бизнес, төрийн захиргаа, банк санхүү зэрэг 9 салбарын шилдэгүүд тодорсноос Хууль, эрх зүйн салбарт аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил хариуцсан ахлах прокурор Ж.Айжуу өрсөлдөж 612 оноогоор эхний 4 дүгээрт шалгаран сар шинийн баярын босгон дээр аймгийнхаа 2017 оны "Есөн алдартан”-ны нэг болж "Алдартны батламж”-ийг гардан авч аймгийн прокурорын газрын хамт олноос түүнд ажлын амжилт хүсэн ерөөсөн байна.
ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Ховд аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Эрүү, Иргэний хэргийн шүүхийн шүүгч нартай хамтарсан уулзалт зөвлөгөөнийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна. Уулзалт зөвлөгөөнөөр Эрүүгийн хэргийг шалгах, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарч буй зөрчил дутагдлууд, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар байгууллага тус бүр товч мэдээлэл хийж, үүний дараа хууль хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээл, хуулийн зүйл заалтыг хэрхэн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Улсын Дээд шүүх болон Улсын Ерөнхий прокурорын газраас баримталж буй бодлого чиглэлийн талаар харилцан санал солилцжээ. Мөн уулзалт зөвлөгөөний хүрээнд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа "Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор оролцох нь” сэдвээр 1 цагийн сургалт орж, прокуроруудад шүүх хуралдаанд хэрхэн бэлтгэж, ямар байр суурьнаас оролцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн хэлэлцүүлгийн үе шатны талаар мэдээлэл өгсөн байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгөх зэрэг нилээдгүй олон ажил зохион байгуулсаныг үнэлж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус аймгийн прокурорын газрын хамт олонд сургалтын зориулалтаар 55 инчийн ухаалаг телевизор гардуулан өглөө.
Тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн 2017 онд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Иргэн таны төлөө” 45 хоногийн аянд оролцож аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт100 гаруй Их, Дээд сургууль, коллеж, МСҮТ, Ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлыг шалгаж үүрэг чиглэл өгөх зэрэг байдлаар ажилласан ба шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын тухай хуулиар иргэдэд 5000 гарын авлага, тараах материал бэлтгэн 138 удаагийн сургалт явуулж нийт 6308 иргэдэд хууль сурталчилсан, "архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр” болон "Өсвөр насны хүүхдүүдийг архи, тамхи, ахуй хэрэглээний газын хор, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр мэдээлэл бэлтгэж эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдийн төлөөллийг оролцуулсан зөвлөгөөнд оролцож, ажилласан, мөн зам тээврийн осол болон хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт олон улсын чанартай автозамын дагуу мэдээллийн самбар байршуулсан, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах зорилгоор 86 прокурорын мэдэгдэл бичиж хариуг хугацаанд нь хүлээн авсан зэрэг ажлуудыг хийсэн байна.
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах ажлын хүрээнд тус газрын мэргэжилтнээр прокурор, ажилтнуудад сургалт оруулах хүсэлт хүргүүлсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн прокурорын газрын нийт прокурор, захиргаа, үйлчилгээний ажилтнуудад "Обьектийн гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын хор хэрхэн ашиглах, хадгалах” болон "Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зарим асуудал” сэдэвт 2 цагийн сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулсан байна. Сургалтын үеэр тус прокурорын барилга, байгууламжийн онцлогт тохирсон зураглалыг шинэчлэн гаргуулах, онцгой нөхцөл үүссэн үед ажиллах бэлтгэл сургуулилтыг хэрхэн хангасан байх талаар практик сургалтыг 2018 оны 09 сард зохион байгуулахаар төлөвлөсөн үр дүнтэй ажил боллоо.
ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ <!-- [if gte mso 9]>
XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороо нохой жилийн босгон дээр босгон дээр Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын жолооч Ш.Сүхбаатар аймгийн алдарт уяач цолны болзлыгхангаж "Сүхбаатар аймгийн алдарт уяач" цол, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Аймгийн алдарт уяач цол хүртсэн Ш.Сүхбаатартаа тус Сум дундын прокурорын газрын хамт олныхоо нэрийн өмнөөс унага болгон нь босоо төрж уясан хүлэг бүр түрүү айрагт хурдлах болтугай гэж хүсэн ерөөж дурсгалын зүйл гардуулав.
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Булган аймгийн прокурорын газраас санаачлан Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор нараас өгсөн үүрэг, чиглэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулах, тус газрын хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнууд, аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй хоригдлыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ял эдлүүлэх, Цагдан хорих байранд хоригдогчдын эрх зөрчигдөхгүй байхад анхаарах, хяналтын ажлыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг ярилцаж, хамтарсан шийдвэр гаргаж хэрэгжүүлэн ажиллах зорилгоор хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2018 оны энэ сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд хийжээ. Уулзалт, зөвлөгөөнөөр тус хяналтын чиглэлээр 2018 онд дэвшүүлсэн "нийтэд тустай ажил хийлгэх ял болон албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг нэг мөр хангуулах” зорилтууд, Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр өгөгдсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавих асуудал, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуулийн хүрээнд, бодитой хэрэгжүүлэх, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар даалгасан этгээдэд тавих хяналтыг сайжруулах, торгох ялын биелэлтийг аль болох нэмэгдүүлэх, хугацаа болсон торгох ялыг заавал биелүүлэх зэрэг асуудлын хүрээнд харилцсан санал солилцсон байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд бөгөөд Цагдан хорих байрны дарга, хошууч О.Дашпүрэв: Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Булган аймагт хэрэгжүүлж буй байдал, Аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр батлагдсан заавар, журмын орон нутаг дахь хэрэгжилт, анхаарах зарим асуудал, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Р.Удвал: Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал сэдвүүдээр мэдээлэл хийж, Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Лхагвасүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Д.Төгсбаяр нар анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөгөө өгч, хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөс шийдвэр гаргаж, биелэлтийг дараагийн ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнөөр тооцохоор болжээ.
Арвандолдугаар жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан прокурорын байгууллагад 30 жил үр бүтээлтэй ажиллаж гавъяаныхаа амралтанд гарсан тус аймгийн прокурорын газарт харъяалагдах ахмад ажилтан В.Аюушжав нь 2017 оны 06 сард хөлөө хугалж, 8 сар хэвтэрт байгаа бөгөөд тус аймгийн прокурорын газрын хамт олны төлөөлөл гэрт нь очиж Монгол Улсын Ерөнхий прокурорын мэндчилгээг уламжилж, сар шинийн баярын мэнд хүргэн бэлэг дурсгалын зүйл гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Ховд аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Цогтбадрах, хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ нар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарт Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”, Мөрдөн шалгах ажиллагааг явуулахад анхаарах асуудал сэдвүүдээр, хяналтын прокурор Т.Жавхлантөгс Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/01 дугаартай тушаалаар батлагдсан "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”, нэмэгдэж батлагдсан эрх зүйн хэлбэр, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам сэдвээр тус тус сургалт, ярилцлагыг зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгийн ерөнхий прокурорын орлогчийн зүгээс чиглэл өгч ажилласан байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор,зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайханы өгсөн үүргийн дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих прокуроруудаас зөрчлийн хэргийн хавтаст хэрэгт нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, нотлох баримтыг шалгаж, үнэлэх талаар загвар хэрэг бүрдүүлэлт хийж эрх бүхий албан тушаалтнуудад гарын авлага болгон хүлээлгэн өглөө.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн цагдаагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн танилцуулга саналын дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус дүүргийн цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсүүдийн Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан байна.
Сургалтаар Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хэрхэн шалгаж шийдвэрлэх, УЕП-ын баталсан аргачилсан заавар, журам, эрх зүйн хэлбэр зэргийг танилцуулж, шийтгэлийн хуудсыг хуульд заасны дагуу үндэслэлтэй зөв бичих, цаашид анхаарах асуудлын талаар болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахад чиглэсэн сургалтыг зохион байгуулжээ.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2
Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт 2018 оны 02 дугаар сарын 08,9-ний өдрүүдэд тус хэлтсүүдийн хурлын танхимд сургалт зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 тоот тушаалаар Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах байцаагч, эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер, хорооны цагдаа, жижүүрийн ахлах офицер болон урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, байцаагч нарт хуульд заасан зөрчлийг шийдвэрлэх эрхийг тус тус олгосон байна.
Иймд дээрх эрх бүхий албан тушаалтнуудадЗөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа алдаа, зөрчил дутагдал, цаашид анхаарх асуудлуудын талаар болон Улсын ерөнхий прокурорын баталсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар, эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл журам, барьцааны мөнгийг хадгалах, буцаан олгох, зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох журам зэргийг сургалтаар танилцуулж, хууль журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Тээврийн прокурорын газраас 2018 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор "Шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээг Замын цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтран 2002 оны эрүүгийн хуулиар хорих ял нь тэнсэгдсэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудаар 2 цагийн яриа таниулга, сургалтыг бодит жишээ баримтанд үндэслэн явуулж, тэдний санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариу өгч ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллав.
БАГАНУУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож, 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэн ял эдлэж буй ялтан 18 настай Г.С-д холбогдох нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих талаар тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгаас гаргасан саналын дагуу прокурорын дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж ялтан Г.С-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй гэж дүгнэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 14 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь ялтан нийгэмд тустай ажил, хєдєлмєр хийгээд зогсохгvй мєн єєрєє нийгмийн бvтээн байгуулалтанд оролцож, ингэснээр єєрийн нийгэмд оруулж буй хувь нэмрээ олж харж vнэлснээр, цаашид нийгэмших, засарч хvмvvжихээс гадна ялтан хуульд зааснаар өдөрт 4 цагаас илүүгүй хугацаагаар хариуцсан ажлыг хийж гүйцэтгэн бусад цагаар гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох зэрэг энгийн иргэний адил байх боломжийг бүрдүүлсэн олон улсын хэмжээнд танигдсан, хvлээн зөвшөөрөгдсөн ял юм байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба