НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ПРОКУРОРУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН  ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ  ПРОКУРОРУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газраас  Нийслэл, дүүргийн  Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих  прокуроруудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, тодоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журам, заавар тэдгээрийн хэрэгжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга, анхаарах асуудлын талаар Улсын Ерөнхий прокурорын газрын  Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт хэлтсийн хяналтын прокурор Г.Бадралт, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Энэрэл,  Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Энхтуяа, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Соёлсайхан  нар  илтгэл тавьж,  хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгч Г.Мөнхтулга "Зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд прокурорын оролцоо, цаашид анхаарах асуудал” сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хуулийн хууль эрх зүйн бодлогын газрын  улсын байцаагч Д.Бумаажав ”Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хууль, Улсын Ерөнхий прокуророос баталсан холбогдох заавар, журам, чиглэл тогтоосон баримт бичгүүдийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал ”-ын талаар илтгэл тавьж оролцсон байна.