Мөн 2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан нь "Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, "Ухаа-Худаг-Гашуун-Сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг илтэд зөрчиж, Төрийн нууцад хамаарах баримт бичгүүдийг гадаадын хүмүүст танилцуулан гэрээний төсөл бэлтгүүлсэн” гэх мэдээллийг "Жудагт Монгол” Холбооны дээд зөвлөлийн гишүүн, Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат хийсэн.
Дээрхи хоёр мэдээллүүдтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба