НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГЭГДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙН ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДАЛТАЙ ГЭНЭТИЙН БАЙДЛААР ТАНИЛЦАВ

A- A A+
НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГЭГДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙН ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДАЛТАЙ ГЭНЭТИЙН БАЙДЛААР ТАНИЛЦАВ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн этгээдүүдийн ял эдлэлтийн байдалтай гэнэтийн байдлаар танилцав. Тус дүүргийн Засаг даргын дэргэдэх "Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-т ажиллаж байгаа 15 этгээдэд урьдчилан сэргийлэх зорилгоор ялыг биелүүлээгүй, ажил хийлгэж байгаа байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ял эдлүүлэх хугацаанд 3 цагаас илүү хугацаагаар ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих хуулийн заалттай болох талаар тус газрын ерөнхий инженер болон ажилтнуудтай хамтран тайлбарлан таниулж, 2018 он гарсаар 2 этгээд хуульд заасан үүрэг хариуцлагыг зөрчсөнөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон талаар жишээ баримтад үндэслэн яриа таниулга хийв.