ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ БАРИВЧЛАХ БАЙР БОЛОН СААТУУЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ, ЖУРАМД НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ БАРИВЧЛАХ БАЙР БОЛОН СААТУУЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ, ЖУРАМД НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖЭЭ

 

Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэдэх баривчлах байр болон саатуулах байрны үйл ажиллагаа хууль, журамд нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтаар Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/70, А-174 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Саатуулах байрны дэглэм, журам”, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/246 дугаартай тушаалаар батлагдсан "Баривчлах байрны дотоод журам”-ын хэрэгжилтийг удирдамжийн дагуу шалгаж, өмнө нь прокуророос бичсэн шаардлагын биелэлтийг тооцсон байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар прокурорын "Шаардлага” бичихийн зэрэгцээ 2017 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн хууль, заавар, журмаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, ойлголтын зөрүү, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж нэг мөр ойлголтонд хүрснээрээ ач холбогдолтой болжээ.