ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ДУНД СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ДУНД СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймгийн Прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын нийт 188 эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан "Зөрчлийн тухай”, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай” хуулиудын талаарх ойлголт, Зөрчил шалган шийдвэрлэх зарим тодорхой ажиллагааг явуулах арга, аргачлалын талаар сургалт зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар хэлэлцүүлэг хийж, сургалтын материалуудыг файл хэлбэрээр тухай байгууллагуудад хүргүүлсэн байна.