“БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН САЛБАР АРХИВЫН АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” ЗЭРЭГ СЭДВҮҮДЭЭР ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН САЛБАР АРХИВЫН АНХААРАХ ЗАРИМ  АСУУДАЛ” ЗЭРЭГ СЭДВҮҮДЭЭР ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИН БАЙГУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн прокурорын газрын байгууллагын архивч Д.Алтантуяаг урьж, харьяа туслах ажилтнууд болон Дүүргийн ерөнхий прокурорын туслах, байгууллагын архив хариуцсан ажилтан, бичиг хэргийн эрхлэгч, бичээч нарт "Байгууллагын албан хэрэг хөтлөлт, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас ашиглах, хадгалах журам,” "Байгууллагын болон эрүүгийн хэргийн салбар архивын анхаарах зарим  асуудал” зэрэг сэдвүүдээр нийт 2 цагийн сургалтыг дотооддоо амжилттай зохион байгуулжээ.